Нийтэлсэн огноо: 2024-09-30
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дэлхийн цагдаагийн тулааны урлагийн холбоо /World Police Martial Arts Federation/-ны ерөнхийлөгч Hur Young-Gil Монгол улсад хүрэлцэн ирж Монголын Аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо болон Монголын гардан тулааны холбооны удирдах зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж Монгол улсад дэлхийн цагдаагийн тулааны урлагийн холбооны салбарыг байгуулах, Солонгос улсад 1 жилийн хугацаатай хамгаалалтын чиглэлээр Монгол боловсон хүчнийг сургаж олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, ажлын байраар хангах, харилцан туршлага солилцож ажиллах чиглэлээр ярилцлаа.
Тун удахгүй гишүүн байгууллага та бүхний ажиллах хүчний экспорт хийх, гадаад валютыг Монгол улсдаа хамгаалалтын салбарын хүрээнд оруулж ирэх зорилгыг дэмжих үүднээс таатай мэдээлэл хүргэн гэдэгт итгэлтэй байна.