Mongolian security industry association
88108071, 99117508
info@msia.mn
Member login
Монгол
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн хэвшлийн харуул хамгаалалтын байгууллагууд, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2024-03-14

🔊2024 оны 3-р сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн хэвшлийн харуул хамгаалалтын байгууллагууд, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулан уулзалт зохион байгууллаа.

🤝Уулзалтаар хувийн харуул хамгаалалтын салбарт тулгарч буй бодит бэрхшээлүүд, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, тусгай зөвшөөрөл олгох, харуул хамгаалалтын ажилтны сургалт, харуул хамгаалалтын байгууллагуудад төрийн зүгээс тавих хяналт зэрэг асуудлаар нээлттэй танилцуулга хийж, асуулт хариулт явагдаж, оролцогчид саналаа хэллээ.

🇲🇳Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар нарын албаны төлөөлөл болон Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо, холбооны гишүүн байгууллагууд, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг 170 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

👮‍♂️МАБХНХолбооны ерөнхийлөгч С.Энхсайхан хуралд оролцогчдод үг хэлж, дэд ерөнхийлөгч Р.Гантулга хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулга хийлээ.

Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс бодлого тодорхойлогч төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөлд дуу хоолойгоо хүргэж, ХЗДХЯ, ЦЕГ-ын зүгээс тус салбарт тулгамдаад буй асуудлуудыг хүлээцтэй сонсож, цаашид харилцан ойлголцож хамтран ажиллах чиглэл баримтлахаа илэрхийллээ.

👏Уулзалтаас гарсан нэг том үр дүн нь харуул хамгаалалтын салбарын эрх зүйн шинэчлэл буюу хуулийн шинэчилсэн найруулга дээр хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг ХЗДХЯ-аас дэмжиж, ажил хэрэг болгохоор тогтсон явдал юм.

Төр хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, түүнд нь төр өөрөө хяналт тавих ерөнхий чиг баримжааг ойлгож, цаашид энэ салбарт нэвтрүүлэх бололцоотой гэдгийг хуралд оролцсон ХЗДХЯ болон цагдаагийн байгууллагын төлөөлөл, харуул хамгаалалтын байгууллагын төлөөллүүд илэрхийлж байлаа.

👍МАБХНХолбооны Удирдах зөвлөл уулзалт маш амжилттай, үр дүнтэй, харилцан ойлголцолд хүрч чадлаа гэж үнэлж байна. ХЗДХЯ болон цагдаагийн байгууллагатай үргэлжлүүлэн нягт холбоотой ажиллаж, холбооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зарим нэмэлт арга хэмжээг тусган, үе шаттай хэрэгжүүлэх болно.

Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.
Зургийн тодорхойлолт алга байна.

Address

Room 503, 5th Floor, "Erdenet suvarga" center, 5th Khoroo, Bayangol district, Ulaanbaatar city, Mongolia

Contact us

88108071, 99117508
info@mongoliansecurity.mn

Links

Loading…
Loading the web debug toolbar…
Attempt #